Програм хангамж үйлдвэрлэгчдийн уулзалт

2010 оны 01-р сарын 20 Нийтэлсэн ™ XaPXyH ®

МТҮП-ын хурлын танхимд өнөөдөр 14 цагаас эхлэх гэж байна.

МТ-ийн  салбарын  бүх ажилчидад нээлттэй.

 Дэлгэрэнгүй»

Програм хангамж үйлдвэрлэгчдийн уулзалт

2010 оны 01-р сарын 20 Нийтэлсэн ™ XaPXyH ®

МТҮП-ын хурлын танхимд өнөөдөр 14 цагаас эхлэх гэж байна.

МТ-ийн  салбарын  бүх ажилчидад нээлттэй.

 Дэлгэрэнгүй»

СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ

2010 оны 01-р сарын 15 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Сүлжээний аюулгүй байдлын орчин үеийн бүх хандлага, шийдлийг тусгасан, дэлхийн түвшний 1 сарын сургалт 2010 оны 1 сарын 18 нд дахин явагдах гэж байна. Дэлхийн түвшний хамгийн орчин үеийн мэдлэгийг 10 дахин бага үнээр Монголдоо эзэмших хосгүй боломжийг Секьюрити Солюшн Сервис ХХК санал болгож байна. Энэ сургалт нь:
  • Сүлжээний аюулгүй байдлын ойлголт, стандарт, зохицуулалт.
  • Сүлжээний халдлага, довтолгоон, хакерын арга
  • Хакерын аргууд, Хууль зүйн асуудлууд
  • САБ-ын бодлого, эрсдлийн удирдлага, САБ-ын хангах үйл явц, ажиллагаа
  • Аюулгүй архитектур, шилдэг туршлагууд
  • Аюулгүй байдлын технологиуд: VPN, DMZ, Firewall, шифрлэлт, IDS, IDPS, түүний тохиргоо
  • Практик асуудлууд: UNIX-ийн аюулгүй байдал, Системийн удирдлага, Windows-ийн аюулгүй байдал, Интернетийн архитектур,
  • Утасгүй сүлжээний аюулгүй байдал

гэсэн модультай. Төлбөр 350000 төгрөг.  Оролцох модуль, төлбөрөө өөрөө зохицуулах боломжтой.

Сургалтыг АНУ, Япон, ОХУ, ХБНГУ-д эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлаар мэргэшсэн доктор, магистр зэрэгтэй, профессор, ахлах багш цолтой хүмүүс удирдан явуулна.

Сургалтын хуваарь

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ

ЦАГ

Сүлжээний аюулгүй байдлын ойлголт, стандарт, зохицуулалт (Т.Халтар)

4 цаг

Сүлжээний халдлага, довтолгоон (Т.Халтар)

2 цаг

Хакерын аргууд, Хууль зүйн асуудлууд (Т.Халтар)

4 цаг

САБ-ын бодлого, эрсдлийн удирдлага, САБ-ын хангах үйл явц, ажиллагаа (Т.Халтар)

4 цаг

Аюулгүй байдлын технологиуд: Firewall (С.Анар)

8 цаг

Firewall (С.Анар)

8 цаг

VPN (С.Анар)

8 цаг

IDS, IPS (Ө.Эсболд)

4 цаг

Практик асуудлууд: Энкрипшион технологи (Ө.Эсболд)

2 цаг

Утасгүй сүлжээний аюулгүй байдал (Ө.Эсболд)

2 цаг

UNIX-ийн аюулгүй байдал (Ц.Ганболд)

4 цаг

Нийт

50 цаг

Та энэхүү сургалтын хуваарьтай танилцаж сургалтанд хамрагдах өргөдөлийг бөглөж info@sssmn.com хаягаар илгээж болно.

Ирония судьбы: продолжение

2010 оны 01-р сарын 08 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Трейлер Дэлгэрэнгүй»

Macy Gray - I Try

2009 оны 12-р сарын 24 Нийтэлсэн ™ XaPXyH ®
with lyrics... Дэлгэрэнгүй»

Залуу Маркетеруудийн Шинэ Жил

2009 оны 12-р сарын 17 Нийтэлсэн ™ XaPXyH ®


ХӨТӨЛБӨР/PROGRAM

18:00-19:00 CLASSIC TIME
  • Улаан хивс, цагаан дарс, хар зураг
  • Албан ёсны нээлт
  • Ододтой бүжиглэсэн нь
  • Нэгэн зүгт хамтлаг
19:00-20:00 COOK TIME
  • Баярын зоог
  • Cook show-Тэнгис /surprise/
  • Дуучин Хонгор
20:20-21:00 TOP TIME
  • Өвлийн өвгөн, цасан охид
  • Шагнал гардуулах ёслол
  • HOT TIME / surprise/
  • Мотив хамтлаг /surprise/
  • COCTAIL SHOW
21:00-21:50 FUNNY TIME
  • TV cocktail хамтлаг
  • WHITE DANCE
  • Дуучин Одноо
  • Чөлөөт бүжиг
21:50-22:30 THE END
  • Хаалтын арга хэмжээ
  • Гэрэл сүүдэр /surprise/


Тасалбарын үнэ: 45000
Дэлгэрэнгүй мэдээллийг: 331808, 88086325

Томуугийн А(H1N1) вирүсийн халдвараас сэргийлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Томуугийн шинэ төрлийн A(H1N1) вирүс нь улирлаг томуу өвчний нэгэн адил өөрөөр хэлбэл хүн ярих, ханиах, найтаах үед агаар дуслаар дамжин халдварладаг бололтой. Томуугийн халдварт өртөхөөс сэргийлэхийн тулд Та томуу, томуу-төст өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх (боломжтой бол 1 метрийн зай барих), мөн дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:

  • Ам, хамартаа гар хүрэхээс зайлсхийх; 
  • Гараа савантай усаар сайтар угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор гараа тогтмол (ялангуяа ам, хамар эсвэл халдварлагдсан байж болзошгүй эд зүйлс, гадаргуутай хүрэлцсэнийхээ дараа) цэвэрлэх; 
  • Өвдсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх; 
  • Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх
  • Ажиллаж, амьдарч буй өрөө тасалгааныхаа салхивчийг онгойлгон, тогтмол агааржуулж байх; 
  • Эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, тухайлбал: тэжээллэг хоол хүнс хэрэглэх, нойр хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийж байх гэх мэт.  

ТАРХВАР ЗҮЙН СЕКТОР

Томуугийн A(H1N1) халдвараар өвчилсөн эсэхээ би яаж мэдэх вэ?

Томуугийн A(H1N1) вирүсийн халдвар болон жирийн улирлаг томуу хоёрын хоорондох ялгааг Та эмнэлгийн байгууллагын туслалцаагүйгээр мэдэх боломжгүй юм. Улирлаг томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд тухайлбал: халуурах, ханиалгах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих зэрэг шинж тэмдгүүд тус тус илэрнэ. Зөвхөн эмч, Таны оршин суугаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага л томуугийн A(H1N1) вирүсийн халдвар мөн эсэхийг магадлан баталгаажуулах болно. 

Хэрэв би өөрийгөө халдвар авсан гэж бодож байгаа бол юу хийх ёстой вэ?

Хэрэв Та өндөр халууран, хоолой хөндүүрлэн, бие тань сайнгүй байгаа бол: 

  • Ажил сургууль, хичээл болон хүн ам олноор цугларсан газраар явахаас зайлсхийх амарч, шингэн их хэмжээгээр уух
  • ам хамраа таглаж ханиаж найтаах, хэрэглэсэн салфеткаа зохих журмын дагуу устгаж байх. Салфеткатай хүрэлцсэнийхээ дараа гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор зайлах; 
  • Хэрэв ханиаж найтаах үед ойр орчимд чинь салфетка байхгүй бол тохойныхоо дотор тал руу ам хамраа чиглүүлэн ханиаж найтаах; 
  • Бусад хүмүүстэй хамт байх үед халдвар агаар дуслаар тархахаас сэргийлж амны хаалт хэрэглэж байх, гэхдээ амны хаалтыг зөв хэрэглэж байгаа эсэхээ байнга нягталж байх; 
  • өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхдөдөө хэлж, бусад хүмүүстэй харьцахаас зайлсхийх; 
  • хэрэв боломжтой бол, эмнэлэг рүү очихоосоо өмнө эмчтэйгээ холбоо барин, эмчид үзүүлэх шаардлагатай эсэхээ зөвлөлдөх. 
    Хэрэв надад эмнэлгийн тусламж хэрэгтэй бол би юу хийх ёстой вэ?
  • Хэрэв боломжтой бол, эмнэлэг явахаасаа өмнө эмчтэйгээ холбоо барин, ямар шинж тэмдэг, зовуурь илэрч байгаа тухай хэлж мэдэгдэх. Өөрийгөө яагаад томуугийн A (H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн гэж бодож байгаа эмчдээ тайлбарлан хэлэх (тухайлбал: шинэ төрлийн томуугийн халдвар бүртгэгдсэн гназар нутаг руу ойрын хугацаанд зорчсон бол). Эмчийн өгсөн зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэх. 
  • Хэрэв Та эмнэлэгт очихоосоо өмнө эмчтэйгээ холбоо барьж чадаагүй бол, эмнэлэгт ирсэн даруйдаа өөрийгөө шинэ төрлийн томуугийн халдвартай байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа эмнэлгийн ажилтанд нэн даруй мэдэгдэх шаардлагатай. 
  • Эмнэлэг очих замдаа ам, хамраа таглах эсвэл амны хаалт зүүх хэрэгтэй.  

Хэрэв би томуугаар өвдсөн ч гэсэн биеийн байдал маань сайн байвал ажил, сургуульдаа явж болох уу?

Болохгүй. Томуугийн A(H1N1) вирүсийн халдвар, жирийн улирлаг томуу хоёрын аль нь ч байсан гэсэн Та гэртээ байж, өвчний шинж тэмдэг илэрч байх үеийн туршид ажил, сургуульдаа явж болохгүй. Энэ бол хамт ажилладаг нөхөд болон бусад хүмүүсийг халдварт өртөхөөс сэргийлсэн арга хэмжээ юм.

ТАРХВАР ЗҮЙН СЕКТОР

H1N1 ВИРҮС МАНАЙД ИЛЭРЧЭЭ

Дэлхий дахинд тархаад байгаа гахайн томууны H1N1 вирүс манай улсад илэрчээ. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Улсын онцгой комисс шуурхай хуралдаан зарлалаа.

Японд амьдардаг нэгэн бүсгүй эх орондоо аравдугаар сарын 3-ны өдөр ирж, хүүхдээ аван аравдугаар сарын 9-ний өдөр Японд очжээ. Гэвч очсон даруйдаа хүүхэд нь халуурч, гахайн томууны вирүсээр өвчилсөн болох нь тогтоогдож, хөл хорионд орсон байна. Улмаар бүсгүй нийслэлд амьдарч байгаа гэрийнхэндээ уг явдлыг дуулгаж, мэргэжлийн байгууллагат хандах хэрэгтэйг зөвлөснөөр тус гэр бүлийн 6 хүн ХӨСҮТ-д ханджээ. Шинжилгээгээр гэр бүлийн 6 хүний 3-д нь гахайн томууны H1N1 вирүс илэрсэн байна. Одоогоор Япон улс руу шинжилгээг явуулаад байгаа гэнэ. Гэхдээ энэ нь вирүстэй эсэхийг батлах шинжилгээ бус харин вирүсийн

ямар төрөл вэ гэдгийг тогтоох шинжилгээ ажээ.

Одоогоор гахайн томуугаар өвчилсөн иргэдийн бие хэвийн байгаа гэнэ. Гэр бүлийн

сэжигтэй бусад 3 хүнийг тусгаарлажээ.

Харин урьд шөнийн байдлаар мөн дахин 3 хүүхэд адил шинж тэмдэгтэйгээр хүргэгдэн ирсэн байна. Тэднээс авсан шинжилгээний хариу удахгүй гарах ажээ.

Нэмж ирсэн гурван хүүхдийн нэг нь тус гэр бүлийн байрны орцны жижүүрийн 19 настай хүүхэд бол нөгөө хоёр нь вирүсээр өвчилсөн хүүхэдтэй нэг сургуульд сурдаг ажээ. Эдгээр хүүхдүүд 97-р сургуулийн 7а, 8а ангид суралцдаг юм байна. Тус хоёр ангийн нэг нь үдээс өмнө, нөгөө нь үдээс хойш нэг ангид хичээл ордог ажээ

Одоогийн байдлаар 97-р сургуулийг бүхэлд нь хөл хорионд оруулах шаардлагагүй хэмээн Онцгой комиссынхон үзсэн байна. Тиймээс зөвхөн 7а, 8а ангиудын хичээлийг түр хугацаанд зогсоогоод байгаа ажээ. Эрүүл мэндийн сайдын ахалсан ажлын хэсэг гараад байна. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Ламбаа дараах мэдээллийг өглөө.

Урьд шөнө 02.00 цаг хүртэл ХӨСҮТ дээр Эрүүл мэндийн сайдын ахалсан 30 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, зохих арга хэмжээнүүдээ авсан. Ариутгал шинжилгээнүүдийг хийсэн. ХӨСҮТ дээр халдвартай иргэдийг хүлээж авч үзсэн хүмүүсийг болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж, эмчилгээнүүдийг хийсэн. Лабораторийн шинжилгээгээр дээрх гурван хүн халдвартай гэдэг нь тогтоогдсон. Энэ даруйд вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулж эхэлсэн.

Хөл хориог тус сургууль дээр тогтоох уу?

Гэрийн голомт, орцны ариутгалын тогтолцоог маш хүчтэй хийх ёстой. Өнөөдөр хатуу хөл хорио тогтоогоод 97-р сургуулийг хаагаад байх асуудал байхгүй. Яагаад гэвэл энэ сургууль өөрөө 2000 гаруй хүүхэдтэй. Гэтэл энэ хүүхдүүд гэртээ очоод хэдэн хүнтэй дамжиж байгаа, тэр хүмүүс нь Улаанбаатар хотод хаана хаана ажиллаж байгаа нь ойлгомжтой. Энэ бол асар өргөн хүрээний зүйл болно. Ийм өргөн хүрээний хавьтал байдаг учраас өргөн дэлгэр хөл хориод байх шаардлагагүй. ДЭМБ-ын ийм зөвлөмж ч бий.

Гэхдээ мэдээж энэ асуудал дээр ихээхэн анхаарал тавих ёстой.

Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Цаашид өвчлөлийн голомтууд дээр тандалт судалгааны баг ажиллана. Жишээлбэл японоос онгоцоор ирсэн хүмүүст асуумжийн судалгаа явуулна. Мөн 7а, 8а ангийн хүүхдүүд Авъяас сургуулийн хүүхдүүд дээр, 97-р сургууль дээр бүхэлд нь асуумжийн судалгаануудыг хийх ёстой. Халдвартай хүмүүс амьдарч байсан орц, байранд асуумжийн судалгаа хийх ёстой. Энэ дээрээ үндэслэж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэсэгчилсэн байдлаар ажиллах үүргийг өгсөн. Ер нь бол халдварын голомтод халдваргүйжүүлэлт, ариутгалыг гурван удаа хийх заавартай. Өнөөдрийн хурлаар түргэн тусламжийн болон өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, уртасгасан цагаар ажиллуулах шийдвэрийг гаргалаа.

Вирүс хаанаас яагаад ороод ирэв?

Яагаад ороод ирэв гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл японоос ирсэн эмэгтэйгээс халдвар дамжиж орж ирэв үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр илэрсэн байгаа нь ээж нь өөрөө ХӨСҮТ-д ирж байж илрүүлсэн хэрэг. Тийм учраас хэнээс энэ халдвар дамжиж вэ гэдгийг хэлэхэд төвөгтэй байна. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн бүх байгууллагууд Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллана.

Эм, тариа, хамгаалалтын хэрэгсэл хэр хангагдсан байгаа вэ?

Засгийн газраас 957 сая төгрөгийн хөрөнгийг энэ чиглэлээр ажиллахад зориулж гаргасан. Бид гаалиар буюу нисэх онгоц, галт тэргээр орж ирж байгаа хүмүүст зориулсан тодорхой тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан. Одоогоор ХӨСҮТ дээр нэг удаагийн хамгаалалтын хувцас 7680, N95 амны хаалт 8400, нэг удаагийн амны хаалт 623800, дижитал халуун хэмжигч 150, хлорамин 45900 флакон, гар халдваргүйжүүлэх спиртэн уусмал 2000 флакон гэх мэт байна. ХӨСҮТ дээр байгаа өнөөдрийн нөөц энэ. Нэг зүйлийг хэлэхэд халдвар гарлаа гээд хүн бүхэнд амны хаалт өгөх тухай ойлголт байхгүй. Харин голомтод ажиллаж байгаа хүмүүсээ энэ бүхнээр хангаж ажиллуулах нь чухал.

Манай улсад хэрвээ гахайн томууны вирүс илэрвэл хэрхэн ажиллах талаар энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулж, урьдчилан сэргийлж байсан билээ.  

Одоогоор энэ вирүсийн тархалт АНУ /46329/, БНХАУ /43198/, Австрали /36237/ улсуудад хамгийн их тархалттай байгаа юм. Нийтдээ дэлхий даяар 320436 вирүсийн тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар 4112 хүн энэ

вирүсээс болж амь насаа алдаад байна.

Ингээд та бүхэнд энэхүү вирүсээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж:

Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд.

Дамжих зам: Уг халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана.

Нууц үе: Ихэвчлэн 1-7 хоног

Илрэх шинж тэмдэг: Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн томуугийн үед :

-Халуурах
-Нус гоожих
-Ханиалгах


-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Булчингаар өвдөх
-Тамирдах
-Сульдах

-Бөөлжих гэх мэт бидний мэдэх ердийн томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Бүх насны хүмүүс ялангуяа идэр насныхан зонхилон өвчилж байгаа нь мэдээлэгдсэн.

Урьдчилан сэргийлэлт:
Одоогоор өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакциныг орон бүхэнд гаргасан зүйл байхгүй. Үйлдвэрлэх шатандаа явж байна.

Гэвч Оселтамивир /Tamiflu/, Занамивир /Relenza/ гэсэн вирусийн эсрэг бэлдмэлээр урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:

-Ханиаж найтаах үед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах,

-Гараа сайтар савандаж угаах,

-Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх,

-Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх,

-Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх,

-Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх,

-Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх,

-Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх,

-Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх,

-Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.

ТАРХВАР ЗҮЙН СЕКТОР

Бизнес эрхлэгчдийн мэдэх ёстой вэбсайтууд

2009 оны 10-р сарын 13 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Интернэтэд хичнээн их вэбсайт байгааг бид бүгд тоолж барамгүй. Тийм ч учраас интернэттэй танил болж амжаагүй бизнес эрхлэгчдийн мэдэж байх ёстой сайтуудыг та бүхэнд Entrepreneur.com ийн санал болгосноор хүргэж байна. Таньд доорхи хаягууд хэрэг болох байх гэж найдаж байна. Дэлгэрэнгүй»
Тагнуулийн ерөнхий газрын ажилтнууд охидыг хил давуулан худалддаг бүлэглэлийг илрүүлжээ. Дэлгэрэнгүй»

funny pic...

2009 оны 10-р сарын 05 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Таныг машинаар явж байхад танд зориулан бичсэн ийм бичээсүүд замын хажуугаар эхнээсээ эхлээд таарж байна гэж бодоорой. хэ хэ
 Дэлгэрэнгүй»

funny pic...

2009 оны 10-р сарын 04 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Сvvлийн vед австралийн зам дагуух моддын ишинд иймэрхvv самбар маягийн зvйлс ажиглагдах нь элбэг болжээ.  Дэлгэрэнгүй»

JAVA хэлний сургалтанд урьж байна.

2009 оны 09-р сарын 29 Нийтэлсэн ™ XaPXyH ®
ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВӨЛГӨӨ-ийг оруулав. Дэлгэрэнгүй»

Joomla! Day Mongolia 2009

2009 оны 09-р сарын 28 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Дэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29-нд 9 цагаас, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Дэлгэрэнгүй»

El dia que me quieras _A moment to Remember

2009 оны 09-р сарын 28 Нийтэлсэн ™ XaPXyH ®
Арай цоглог дуутайг нь олсонгүй... Дэлгэрэнгүй»
-Анх ямар тохиолдлоор “Би  чамд  хайртай” кинонд тоглов оо? Дэлгэрэнгүй»